Олны дундаас онцгой аварга


Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн эсрэг босч ирэх аавын хүү энэ цаг үед даанч ховор байна. Тэгвэл яг энэ үед шударга үнэний төлөө МАН-аас Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн уяа сойлгоо тааруулан, ард түмний элч нь болохоор гарч ирлээ. Одоогийн нийгэмд үнэн зүйл ярьсан хүн нь буруутаж, худлаа юм ярьсан хүн нь зөвтдөг болсон болохоор нийгэмд сүр хүчийг үзүүлэн гарч ирэх аварга маань аргагүй өнгөлөг харагдана. Төрийн наадмын, торгон дэвжээнэ олонтаа зодоглож, эд хавийг харуулсан аварга маань энэ удаагийн сонгуульд ч мөн адил олны дундаас онцгойрон гарч ирэх биз ээ.