Хятадын Жинхуа хотод өнгөрсөн бямба гаригт орон сууцны барилгын бохирын хоолойноос нярай хүүхэд олдож, гал сөнөөгч эмч нарын тусламжтайгаар хүүг авран эмнэлэгт хүргээд байгаа билээ. Тэгвэл Хятадын цагдаа нар дөнгөж төрсөн үрээ бохирын хоолойд орхисон эхийг олсон тухай мэдэгджээ. Цагдаа нарын мэдээлснээр нярай хүүгийн эх төрөх гэж байгаагаа мэдэлгүй ариун цэврийн өрөөнд сууж байгаад хүүхдээ гаргасан гэнэ.
Түүнчлэн тэрээр төрөх үедээ маш их цус алдсанаас хүүхдээ удаан барьж чадалгүй, суултуурт унагаан бохирын хоолой руу гулсуулан алдсан аж. Үүний дараа тэрээр савх ашиглан хүүхдээ суултуураас гаргаж авах гэж оролдоод чадахгүй байсан болохоор суултуур дахь цусаа цэвэрлэхийн тулд усаа татсан байна. Эцэст нь тэрээр байрны эзэндээ хүүхэд уйлах чимээ сонслоо хэмээн хэлснээр бохирын хоолойноос нярайг гаргаж авах ажиллагаа эхэлсэн байна.
Жинхуа хотын эмч, гал сөнөөгчдийн ачаар бохирын хоолойноос аврагдсан хүү одоогоор эмнэлэгт инкубатор-т хэвтэж байгаа ба түүнд нэр өгөөгүй байгаа учраас “59” дэх хүүхэд хэмээн нэрлэж байгаа аж. Хятадын цагдаа нар хүүгийн ээжтэй хийсэн телевизийн ярилцлагыг “Weibo” сайтад байрлуулсан байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө