Нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шүүхэд өгсөн билээ. Гэвч дээрх маргаан шийдвэрлэгдэхгүй жил гаруй хугацаанд сунжирсны эцэст Чингэлтэй дүүргийн шүүхэд шийдвэрлэгдэж, Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг анхан шатны шүүхээс даалгасан юм.
Харин энэ шийдвэрийг Ц.Нямдорж эсэргүүцэж, давж заалдсан бөгөөд өчигдөр хэргийг хянан хэлэлцсэн байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйх шийдвэрийг нь хэвээр үлдээжээ.
Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурлын үеэр болон “Сайд ба сэтгүүлч” телевизийн ярилцлагад орохдоо УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэнээр маргаан эхэлсэн юм.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна