Загварынхан дундаа хамгийн зөв төрхтэйд тооцогддог топ модель Уранцэцэгийн хараанд өртөж “Торго” агентлагт харьяалагдаж яваа энэ залууг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг. Өдгөө арван жилийн сургуулийн сурагч тэрээр чадварлаг моделиудаар өөрсдийн өнгө төрхийг тодорхойлдог “Говь” кашмерын нүүр царай болон фото моделиэр ажилладаг. Түүгээр ч барахгүй загварын ертөнцөд цэл залуухнаараа хөл тавьсан Э.Мөнх-Эрдэнэ Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин гэнэ лээ. УАШТ болоод өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн ч удаа шилдэг тоглогчоор шалгарч байсан тэрээр тэсвэр тэвчээр шалгасан энэ спортоор хичээллээд тавхан жил болж байгаа ч хамгийн өсөх ирээдүйтэй тамирчинаар тодорсон авьяаслаг залуу. Харин нуруу туруу, нүд хөмсөг гээд олны харц булаасан залуу 23-р сургуулийн Солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11-р ангид сурдаг аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө