“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг Шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж байна. Шүүх хурал 08.30 цагт эхэллээ. Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж байгаа юм. Шүүгдэгчдийн зүгээс хурлыг хаалттай хийх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан тул Шүүх хурал хаалттай болж, хэвлэл мэдээллийнхнийг оруулалгүйгээр эхэллээ.
Хуралд даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ж.Ганцэцэг нар оролцож байна.
Уг хэргийг Шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч Баавар шүүх хурал болохын өмнө Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд саатуулагдаж байхдаа галд түлэгдсэн тул Шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм. Тэрээр 40 хувийн түлэгдэлтэй хоёр сар орчим эмнэлэгт хэвтэж байгаад тавдугаар сарын 9-нд эмнэлгээс гарч, батлан даалтад байсан байгаа.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна