Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал Дархан-Уул аймгийн Залуучууд театрт иргэдтэй уулзлаа. Залуусын хот Дарханы иргэд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгасан оюутнуудын сургалтын тогтолцоог өөрчлөх, урин дулааны улиралд хөдөлмөр эрхэлж бүтээн байгуулалтад оролцож, сургалтын төлбөрөө өөрөө олох боломжийг бүрдүүлэх зорилтыг ихээхэн дэмжиж байгаагаа нэр дэвшигчид хэлж байлаа.

Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой болгох зорилт иргэдэд ач холбогдолтой төдийгүй ашиг орлого авчрах юм гэдгийг ч тэд тайлбарлаж байв. УИХ-ын сонгуульд Н.Энхбаярын намыг дэмжсэн бол энэ удаа Н.Энхбаярын үйл хэргийг үргэлжлүүлэгч, хамтран зүтгэгч Нацагийн Удвалыг дэмжинэ гэж Дархан-Уул аймгийн залуучууд онцолж байлаа.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө