Backstreet Boys хамтлаг 20 жилийнхээ ойн аялан тоглолтын хүрээнд тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо тоглохоор болсноо өөрсдийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн боловч тоглолтын өмнөх Фэн уулзлалт, бэлтгэлийн өдөртэй Шри Шри бясалгалын лекц Буянт-Ухаа спортын ордонд давхцан хойшлоход хүрсэн юм.
Хэд хоногийн өмнө Малайзын хамгийн том гэгдэх гэрэлтүүлэг, хөгжим тоног төхөөрөмж нийлүүлэгч компанийн төлөөлөгчид, инженер техникийн ажилтнууд Улаанбаатар хотноо ирж тоглолт болох танхим болон техникийн үзүүлэлтийн хэмжилтийг газар дээр нь хийж Backstreet Boys-ийн Монгол дахь тоглолтын тайз, гэрэл, хөгжмийг 100 хувь хариуцахаар гэрээлжээ. Өөрөөр хэлбэл, тоглолт зохион байгуулагчид гэрэл хөгжмийн гайхамшгийг шоуны ертөнцөөс нүүлгэн ирүүлэхээр бүхнийг төлөвлөөд байна.
Backstreet Boys-ийн зүгээс дахин боломж олгож буйгаа зургадугаар сарын 16 гэж албан ёсны сайтдаа тавьж нотолсон ч буцаан авсан юм. Учир нь Монголын талаас шалтгаалсан бөгөөд зургадугаар сарын 19-22-нд болох “Future Mongolia” гэх үзэсгэлэнг Германы “VF Messen GmbH” гэгч компани Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулахаар зургадугаар сарын 14-нөөс эхлэн 10 өдрийн турш үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулсан юм байна. Backstreet Boys хамтлагийн Монгол дахь тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс Германы компанитай харилцан ойлголцож, товлосон хугацаанд тоглолтоо зохион байгуулахаар хичээсэн ч тусыг эс олжээ.
Ингээд Backstreet Boys хамтлагийн Монгол дахь тоглолтын товыг хоёр дахь удаагаа хойшлуулахад хүрэв. Гэхдээ хамтлагийнхны зүгээс ямартай ч Монголд заавал ирнэ гэдгээ хэлсэн бөгөөд “Evento” компани болон BSB хамтлагийн менежментийн багийнхан яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа аж.
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Төрөлт 5.7 хувиар буурчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод