Монголын Кино урлагийн зөвлөлөөс санаачилсан “Монголын кино урлагийн шинэчлэлийн форум” Ерөнхий сайдын ивээл дор төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Форумд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо, Оюуны өмчийн газар, ШӨХТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, “Монгол кино HD” төсөл, Монголд суугаа гадаад орны ЭСЯ-дын соёлын харилцааныхан болон телевизийн кино албаныхан болон нийт кино уран бүтээлчдийн төлөөллүүд оролцсон байна.
Форумын үеэр шинэчлэлийн талаар сонирхолтой илтгэлүүд тавигдсан бөгөөд олон улсын киноны техник технологи шинэчлэл, хууль эрх зүйн болоод нэгдсэн хэллэг, ойлголтоос эхлээд зайлшгүй хийх шаардлагатай сургалт судалгааны талаар олон санал санаачлагуудыг хэлэлцээд Монголын кино урлагийг дөрвөн агуулгаар шинэчлэхээр томъёоллоо. Үүнд:
Тус форумд Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Манай улсын хувьд шинэчлэл хийж байгаа хүрээндээ өөрийн орны түүх соёлыг хадгалан үлдэх талаар анхааран ажиллах ёстой. Тиймээс ч Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж тусгайлан байгуулсан.
Кино улагийг хөгжүүлэхийн тулд энэ жилээс эхлэн бүх аймгуудад кино театр байгуулж эхэлсэн бөгөөд дараа жилд мөн кино театрууд барин хувийн хэвшилд хүлээлгэн өгөхөө дурьдав.
Цаашид Монголын кино урлагийг хөгжүүлэхэд кино уран бүтээлчдийн маань гаргаж ирэх оновчтой санаа чухал гэдгийг хэлээд ирэх жилийн төсөвт тусгайлан хөрөнгө тусгаж, бүх талаар кино урлагийг дэмжихээ амаллаа.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна