7 буудлын МТ-гийн шатахуун түгээгүүрийн яг хажууд 2 давхар барилга шатлаа


Сүүлийн өдрүүдэд салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан гал гарах тохилдол нэлээдгүй ихэсчээ. Үүний тод жишээ хэдхэн минутын өмнө 7 буудалд байрлах МТ шатахуун түгээгүүрийн станцын яг хажууд 2 давхар обекть шатаж байна. Уг нь шатахуун түгээгүүрийн газрыг айл болон объектоос хол 500 метрийн зайд байгуулах ёстой. Гэтэл энэ шатаж буй барилгаас ердөө 20 алхмын зайтай шатахуун түгээгүүрийн газар байна. Энэ хавьд дүүрэн айл байгаа учир, магадгүй энэ галаас болж тус колонк шатаж, дэлбэрвэл хэн хариуцах вэ? Зөвшөөрөл өгсөн газрын албаныхан уу? МТ- гийнхэн үү?