“Өнгөт Инээд” хамтлагийн жүжигчин МУСТА Бат-Өлзийг Монгол хүн бүр сайн танина. Урлагийн гэр бүл гэж нэрлэгддэг түүний гэргийг УДЭТ-ийн жүжигчин, МУГЖ Б.Сарантуяа гэдгийг ч ард түмэн мэднэ. Тэдний хүүг Тамираа гэдэг бөгөөд ёстой л ээж аавыгаа хоёуланг нь царай зүсний хувьд ч, авьяас чадварын хувьд ч дуурайсан залуу. Тэрээр УДЭТ-ийн залуу жүжигчин төдийгүй ирээдүйтэй жүжигчний нэг. Жүжигчин Бат-Өлзий “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” зэрэг киногоороо олонд танигдаж байсан билээ. Тэрээр сүүлийн хэдэн жил хошин урлагаар явах болж “Өнгөт Инээд” хамтлагийн жүжигчин болсон билээ. Монголын ард түмэн дунд жүжигчин Бат-Өлзийг хошин урлагаар биш, дэлгэцийн бүтээлээр дагнасан бол илүү амжилт олох байсан хэмээн ярих юм билээ. Учир нь тэрээр “явдаггүй” хамтлагт хошин дүр бүтээж байгаа нь олонд төдийлөн таалагддагүй бололтой. Юутай ч жүжигчин маань аавынхаа гэгээн дурсгалд зориулан нэгэн баримтат киног бүтээж байгаа бөгөөд энэхүү кинонд найруулагчийн үүргийг гүйцэтгэж байна. Түүний аавыг Осор гэдэг байсан бөгөөд найруулагч мэргэжилтэй нэгэн байжээ. Жүжигчин Бат-Өлзий аавдаа зориулсан уг бүтээлийнхээ ид ажлын үеэр нэрт яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зураг авалттай байхдаа бидний папараци дуранд өртсөнийг хүргэж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо