Монголын рок, попын салбарт өөр өөрийн урсгал төрөлдөө анхдагч, манлайлагч нь болсон гурван уран бүтээлч “Мөнх хөх тэнгэр”-ийн дор нэгдэн шинэ цомгоо өлгийдөн авсан билээ. Тэд бол хэдийнээ “Ах, дүү гурав” нэрээр нэг хамтлаг мэт нэгдсэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар юм. Өнгөрсөн гуравдугаар сард VIP хүрээнд “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа тэмдэглэсэн тэд энэ удаад энэ сарын 24, 25-нд 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд “Мөнх хөх тэнгэр”-ээр “Андгай” тоглолтоо дахин үзэгчдэдээ хүргэх гэж байна.
Ах, дүү гурав Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, “Харанга” хамтлагийн гитарчин, ая зохиогч Я.Одсүрэн, “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр нар гээд
Монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна