“Юнивишнийн шилэн кабелийн холболтын нэг үзүүр бүхий сүлжээгээр дамжуулан Танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, Интернэт, Суурин утас гэсэн 3 үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болно” хэмээн жил гаруйн өмнө “Юнител” группын охин компани болох “Юнивишн” нээлтээ хийж байв .
Энэ үйлчилгээ Монголдоо анхдагч нь байж олон мянган хэрэглэгчийг /20 мянга орчим/ гурвалсан үйлчилгээгээрээ татаж эхэлсэн.
Тус компанийн үйлчилгээг сонгосон хэрэглэгчдийн гомдол, бухимдал хаа сайгүй сонсдсоор л байх юм. Тодруулбал, интернэт нь удаан байна, тасраад болдоггүй, манай суваг гарахгүй юм, ажилладаггүй ээ, буцаах үйлчилгээ нь зөвхөн цөөн тооны нэвтрүүлгийг тодорхой хугацаанд хамаатай болж, үзэх биш хүлээх болдог, “Ftp” программ ашигладаг хүмүүсийн программыг нь хаадаг /Хэрэгтэй портуудыг/ хэлэхээр инженерүүдээрээ шалгуулаад хариу өгнө гэж хэлээд өдрийн тал болдог, асуудал гараад хоёр хоног хүлээлгэж байж засч өгсөн, “Ftp” болон бусад программууд орохоо байчихдаг гэх мэт компанийн үйлчилгээ бүрт гомдол энэ хугацаанд тасарсангүй.
Аргаа барж бухимдсан хэрэглэгчид санал гомдол авдаг утас руу залгахаар утсаа авдаггүй, авахаараа “Сайн байна уу? Та гэрээний дугаараа үлдээнэ үү. Үйлчилгээг нь шалгаад эргэн холбогдох болно” гэж хэлээд ахин холбогддоггүйд нь бүр ч их бухимддаг.
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Төрөлт 5.7 хувиар буурчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод