Б.Лхагвасүрэн: ”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон нь цэвэр уран бүтээл


"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсоныг МАН-ынхан сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ-т хандаад байгаа билээ. Тиймээс нэвтрүүлгийг бэлтгэсэн "Херо энтертаймент" клубийн мэргэжилтнүүд болон нэвтрүүлгийн хөтлөгч Б.Лхагвасүрэн нарын хүмүүс яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.

 

Тэд нэвтрүүлгийн тухай тайлбарыг хийгээд энэ нэвтрүүлэг бол ямар нэгэн сонгуулийн шоу биш, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриад байгаа шиг тэр бум төгрөг авсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдлээ. Уг нь энэ нэвтрүүлэгот үе үеийн Ерөнхийлөгчийг оролцуулахаар урилгаа илгээжээ.

 

Хамгийн түрүүнд П.Очирбат гуай оролцсоны дараа Н.Багабандид санал тавьсан ч одоогоор азная гэсэн байна. Ингээд гурав дахь Ерөнхийлөгч оролцох боломжгүй байгаа тул өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцуулсан нь цэвэр уран бүтээл гэдгийг тэд онцоллоо.