Согтуу жолооч хүний амь хохироолоо.


Өнөөдөр 14.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн XVIII хороо буюу Чингэлтэйн эцсийн орчимд УБЧ 7277 улсын дугаартай “Ниссан Тина” маркийн автомашины жолооч хоёр ч айлын гэр дайрч хүний амь хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ автомашин жолоодсон нь ийнхүү аймшигт осол гаргахад хүрснийг албаны эх сурвалж хэлж байна.

Тухайн үед автомашинд согтуу жолоочоос гадна хоёр хүн явсан ч тэдний хувьд сүртэй гэмтэж бэртээгүй аж. Одоогоор осол гаргасан жолоочийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.