Саяхан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 настай Б-г авга эгч Д нь 3 жилийн турш гаднах амбаартаа хорьж, зодож тамласан байсан хэрэг илэрч олныг цочроосон билээ. Энэ аймшигт хэргийг хөршийнх нь мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн байгууллага авга эгчийнх нь хашаанд очиход Б гэгч хүүг цонхгүй, 1.3:3 метрийн харьцаатай модон амбаарт хорьж, нэг хөлд нь гинж зүүж, толгой нь хатуу зүйлээр цохиулснаас болж цус гарч хатсан, нуруу, гар, хөл нь бүхэлдээ сорвитой, турж эцсэн байдалтайгаар олджээ.
Мөн өмсөж байсан гутал нь багадсан тул урд хэсгийг нь тайрч, оймсгүй хөлийн хуруунууд нь ил гарсан байжээ. Хүү амбаарт хэдэн жил хоригдсон нь нарийвчлан тогтоогдоогүй байгаа бөгөөд хууль хяналтынхан ойролцоогоор 3 жил хэмээн үзэж буй. Б гэгч хүүг авга эгч нь амбаараас гаргадаггүй байсан төдийгүй ундааны сав, гялгар уут зэрэгт бие засуулдаг байсан байна. Хүүгийн аав 2009 онд нас барснаас хойш түүний төрсөн ээж нь Улаанбаатар хотоос хэд хэдэн удаа очиж, хүүтэйгээ уулзах гэсэн боловч авга эгч Д нь огт уулзуулдаггүй байжээ.
Энэ хэргийг тогтоосон цагдаагийн байгууллага хүүгийн ээжтэй холбоо барьж Хөвсгөл аймагт дуудаад, хамгаалалтандаа аваад байсан хүүг ээжид нь хүлээлгэн өгч, асрамжинд нь шилжүүлсэн байна. Одоогоор Б хүү ээжийнхээ хамт Улаанбаатар хотод ирээд байна. Энэ жигшүүрт хэрэг хэрхэн шийдэгдэхийг та бүхэнд эргэн мэдээллэх болно.
Эх сурвалж www.tvmongolia.mn
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна