Хурд хамтлагийн гоцлол гитарчин ая зохиогч Д.Отгонбаяр "Чи минь байгаа болохоор" тоглолтоо өнгөрсөн жил UB паласын их танхимд амжилттай хийсэн билээ. Хоёр өдөр дараалан их танхимд багтаж ядсан үзэгчдийн уухай алга ташилтаар дүүрэн байсан хэдий ч үзэж амжаагүй олон арван хүн дахин тоглох эсэхийг асууж байсан юм. Харин энэ удаа тоглолтын эх бичлэгийг чанарын өндөр түвшинд DVD хэлбэрт буулган худалдаанд гаргаж байна. Тус хос DVD нь өнгө үзэмж сайн бөгөөд бэлгэнд өгөхөд тун ч тохиромжтой санагдсан. За ингээд Хурд, Ариунаа, Сарантуяа, Дашдондог, Наран, Номинталст, Емошин, Чимбаа гэх мэт одод чуулсан үдшийг мэдрэхийг хүсвэл Hi-Fi records-ийн бүх салбараар зарагдаж эхлэж буй "Чи минь байгаа болохоор" DVD-г худалдан авах боломжтой боллоо.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө