“Монголын цахилгаан холбоо” компанийн байр буюу олны нэрлэж заншсанаар Төв шуудангийн ойролцоох барилгаас хавтан нурж, зам дээр зорчиж явсан автобус дээр унажээ.
Энэ тухай дуудлага 18 цагийн үед Шуурхай удирдлагын төвийн 105 дугаарт ирсэн байна. Гэвч хэрэг дээрээ хавтан нурсанаас гадна төмөр унаж, автобусны оройн хэсгийн цоо хатган сүлбэжээ. Тухайн автобус нь "Хера Холдинг" компанийн ажилчдын автобус байсан бөгөөд автобусанд хүмүүс сууж явсан ч ослын улмаас азаар хүн бэртэж, гэмтээгүй гэнэ.
Гэвч автобусны дээр зоолттой байсан төмрийг тус барилгын ажилчид автобусны дээр гарч, зоогдсон төмрийг авч, барилгын хашаандаа орсон юм.
Ослын газарт ажиллаж байсан замын цагдаагийн ажилтнууд Шуурхай бүлэг 105-ын алба хаагчид болон цагдаагийн ажилтнууд ирэх хүртэл төмрийг хөдөлгөхгүй байхыг сануулсан ч барилгын ажилчид бөөнөөрөө дайран ирж, хүчээр төмрийг авч зугтаасан байна. Хийсэн хэргийнхээ ул мөрийг ингээд ч болов арилгахыг хүссэн бололтой.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна