“Оргилуун” төвийн дэргэдэх зөвшөөрөлгүй барилгыг буулгаач ээ


Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын даргын хүсэлтээр нийслэлд баригдаж буй барилгуудад өдгөөгөөс хэдэн сарын өмнө шалгалт хийсэн билээ. Тус шалгалтаар Улаанбаатар хотод 545 орчим барилга, байшин баригдаж байгаа бөгөөд үүнээс Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж зөрчил илрүүлсэн 80 барилга байгаа юм. Харин эдгээр барилгын 10 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 70 нь хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа гэнэ. Мөн эдгээрээс хувийн өмчийн газарт барьж байгаа 13, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 58, дүүргийн Засаг даргын захирамжаар зургаа, ямар ч зөвшөөрөлгүй хоёр, тодорхойгүй нэг барилга баригдаж байгаа гэсэн статистик дүнг бидэнд ирүүлж байсан. Энэ бол өдгөөгөөс хагас жилийн өмнөх статистик баримт. Тиймээс тухай үед хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй газарт баригдаж байгаа барилгуудын нэрийг жагсааж, буулгах үүрэг өгсөн. Харин энэхүү Үүл баатрын жагсаалтад орсон барилгуудыг өнөөдрийг болтол буулгаагүй төдийгүй зарим нь үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Тухайлбал, олны нэрлэж заншсанаар Сансарын тунел орчимд байрлах “Оргилуун” төвийн ард баригдаж буй байрыг өнөөдрийг болтол буулгаагүй л байна. Тус барилга нь “Нийслэл-Өргөө” компанийн захиалгаар баригдаж байгаа аж. Уг нь Мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөлгүй газарт баригдаж байгааг нь тогтоогоод, хотын захирагч тус барилгын үйл ажиллагааг зогсоох хүртэл шийдвэр гаргасан байхад яагаад буулгахгүй байгаа нь хэний ч сонирхлыг татна. Энэхүү зөвшөөрөлгүй газарт баригдаж байгаа барилгын захиалагч “Нийслэл-Өргөө” компани нь УИХ-ын гишүүн Д.Арвингийн мэдэлд байдаг гэдгийг надаар хэлүүлэх юун. Тэгэхээр олонхийн бүлэгт сөрөг хүчнээс урваж одсон Д.Арвин энэ мэт зөвшөөрөлгүй олон асуудлаа цэгцлэх үүднээс Ардчилсан намыг  бараадсан гэх нь ч бий. Нөгөө талаар Баянзүрх дүүргийн төрөх эмнэлгийн тендерийн мөнгийг салхинд хийсгэсэн гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан гээд түүнд олон асуудал бий учраас ийнхүү сонголт хийлээ хэмээн хэвлэлээр мэдээлж байсан. Учир иймээс “Оргилуун” төвийн ар талд баригдаж буй барилгыг яаран буулгахгүй “гүрийж” байх горьдлого бий. “Нийслэл-Өргөө”-гийнхөн УИХ-ын гишүүн эзэндээ найдан, горьдлого тээж суугаагаас хаа зайлхав. Гэхдээ одоо Д.Арвин, Э.Бат-Үүл хоёрын аль нь Ардчилсан намд хүчтэйг л харах үлдлээ. Бид ийнхүү Үүл баатрын хар дансанд орсон барилгуудын талаар цуврал мэдээлэл хүргэж байх болно. 

 С.Баяр



















Сүүлд нэмэгдсэн мэдээ
1 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна