Баянхонгор аймгийн төвд алт хайлуулах цехээс алдагдсан мөнгөн усанд хоёр хүн хордсон болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Мөнгөн ус алдагдсан газарт ажиллаж, амьдарч байсан 10 хүнд эрүүл мэндийн нарийн шинжилгээ хийхэд хоёр хүн мөнгөн усанд хордсон болох нь тогтоогдсон байна. Тиймээс мөнгөн ус асгарсан газрын ойр орчимд ажиллаж, амьдарч буй 50 хүнд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг Баянхонгор аймгийн удирдлагуудын зүгээс Эрүүл мэндийн яаманд ирүүлжээ.
Эрүүл мэндийн яамнаас эл асуудлыг хэлэлцээд энэ сарын 19-23-нд тус аймагт шинжилгээний баг томилуулан ажиллуулахаар болжээ.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна