Тоолбол нас чацуу , төөлбөл бие чацуу У.Хүрэлсүх, с.Баярцогт гэх улстөрч хоёр сайхан залууг монголчууд даяараа андахгүй.
Хэн хэн нь МАН, АН-ынхаа ирээдүйтэй залуу улстөрчдийн тоонд орж, УИХ-д хүртэл хэдэнтээ сонгогдсон. Энэ хоёрыг харин хэн нь илүү ёс зүйтэй, ичих булчирхайтай вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй, анзаараагүй байж магадгүй. У.Хүрэлсүх нь МАН-ын лидер, залуучуудынх нь туг нь. Тэр 2012 оны УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтаар УИХ-д тангараг өргөсөн ч өөртөө ёс зүйн хариуцлага оноож, эрхэм гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж дараагийн хүнд зайгаа тавьж өгсөн.
Нэгэн цагт МАХН-ын нэрийг сольж МАН болгосныхоо төлөө сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагаа даана хэмээсэн мэдэгдэлдээ эзэн болсон нь энэ. Харин АН-ын лидер, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтын Швейцарь дахь нууц данс нь илэрч, Сангийн сайд байхдаа Оюутолгойгоос авилга авсан гэх хардлагын хайнааг өнөөдрийг хүртэл хагалаагүй нам дарж, сэт хуйвалдсаар УИХ-ын гишүүний өндөр сэнтийдээ заларсан хэвээр байгаа.
Нууц данс илэрч, ард түмнээ хууран мэхэлсэнтэй нь харьцуулбал АН-аас түүнд оноосон дэд даргаас нь огцруулсан шийтгэл нь улстөрчийн хувьд толгойг нь илээд үнсэнтэй адилхан. Ёс суртахууны хувьд ч энэ бол хариуцлага хүлээсэн явдал биш билээ. Тиймээс энэ хоёр улстөрчийн хэн нь илүү ёс зүйтэй гэж та бодож байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө