Сар бүр олгож байсан 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдэд ирэх сараас нөхөн олгохоор болжээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрөгч онд “Хүний хөгжил сан”-гаас мөнгөө аваагүй болон дутуу авсан иргэдийн судалгааг гаргаж, эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүний тоог үндэслэн улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгуулсан юм. Салбарын сайд С.Эрдэнийн тайлбарлаж буйгаар энэ сараас уул уурхай, ашигт малтмалын олборлолт идэвхжих учир “Хүний хөгжил сан” руу тодорхой хуримтлал хийж, харин үүний дараа эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдэд 21 мянга төгрөгийг олгож эхлэх юм байна.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна