“Anemone” хамтлагийн анхны бие даасан “Anemone” цомгийн баяр өчигдөр 16.00 цагт Сөүлийн гудамж дахь “Хаан банк театр”-т улаан хивсний ёслолоор эхлэсэн. Уг цомогт амьдралын утга учир, хүсэл мөрөөдөл, хайр дурлал, залуу насны тухай дуулсан олон сайхан уран бүтээлүүд нь багтжээ.
Уран бүтээлчдийн хувьд анхны цомог гэдэг хамгийн гайхалтай мэдрэмж төдийгүй хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдлийнх нь бодит биелэл болдог. Энэ л гайхалтай мэдрэмжээр хөглөгдөж, хөөрч, баярлаж бас догдлонгуй байгаа “Anemone” хамтлагийн охид анхны цомгийн баяраа өнөөдөр сонсогчидтойгоо ийнхүү тэмдэглэсэн юм.
Мөн тэд цомгийн баяртаа зориулсан багахан хэмжээний тоглолтыг толилуулсан бөгөөд “Making the band” шоунаас төрсөн “Extacy”, “Mixx” болон “Дижитал” хамтлаг, “Hot Spot” хамтлагийн дуучин Наагий, реппер Цэцэ, Женни нар ирж ая дуугаа өргөлөө.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө