Хууль бусаар эд эрхтэн шилжүүлэн суулгагчид мөнгө олох тун сайн арга олсон бололтой. Тэр арабын ертөнцийн үймээн самууныг ашиглан донор болгож байна. Зарим нэг нь алан хядагчидтай хамтран ажиллаж, шархадсан, амиа алдсан хүмүүсийн эд эрхтэнээр наймаалцдаг гэнэ.
Хамгийн эрэлт хэрэгцээ өндөртэйд бөөр, элэгний наймаа ордог бөгөөд Сирийн хойд хэсгийн хот, тосгодод энэ нь хамгийн түгээмэл тохиолддог байна. Эдгээр үнэт эрхтнүүдийг Америк, Франц, Туркын эмнэлгүүд “захиалж, нийлүүлдэг” гэсэн дам яриа байгаа аж. “Би өөрийн биеэр гурван сири хүнийг эмчилж байсан.
Тэдний биеийн байдал их муу ирсэн. Яагаад гэвэл тэдний бөөрийг хэн нэгэн огтлоод авчихсан байсан” хэмээн Туркын эмч Баракат Карес ярьж байна. Нутгийн оршин суугчид одоо айдас дунд аж төрж байна. Зэвсэглэсэн бүлэглэлүүд шууд л гудамжинд яваа хүмүүсийг хулгайлан хөнөөж, дараа нь тэднийг “хар” хүний эд эрхтэн шилжүүлэн суулгагчдад зардаг байна. Дээрэмчид нэг цогцсыг 200 доллар, харин шархтай хүмүүсийг 2-3 мянган доллараар зардаг байна.
Эх сурвалж: tvmongolia.mn
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө