Солонгос иргэн нэгэн телевизийн нэвтрүүлэгт 10 жилийн турш өөрийг нь зодож дарамталдаг байсан Монгол эхнэрийнхээ тухай нээлттэй ярилцлага өгөхөөр болжээ. Тэрээр 2002 онд танилаараа дамжуулан Монгол эхнэртэйгээ танилцаж, 2004 онд гэр бүл болон Солонгост амьдарч эхэлсэн байна. Тэр цагаас эхлэн эхнэрийнхээ гэр бүлийнхэнд ихээхэн хэмжээний мөнгөн тусламж үзүүлэн, тэднийг гадаадад аялуулж, эхнэрийнхээ дагавар хүүхдийнх нь сургалтын төлбөрөөс эхлээд бүх зардлыг нь дааж байжээ. Тэгсэн ч эхнэр нь ямар ч шалтгаангүйгээр түүнийг алгадаж, толгой руу цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр байнга зодож, хэл амаар доромжилдог байсан байна.
Гомдолтой нөхрийн найзууд болон хөршүүд нь эхнэртээ зодуулдаг гэдэгт огтхон ч үнэмшдэггүй тул тэрээр энэ удаа үнэнийг олны өмнө нээлттэй хэлэхээр ийн зориг шулуудан уг нэвтрүүлэгт оролцож байгаа гэжээ. Мөн эхнэр нь 7 настай хүүгээ дагуулан Монгол явсан ч буцаж ирэхгүй байгаа тул ядаж хүүгээ өөрөө авахыг хүсч байгаа тухайгаа тэрээр ярих аж.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина