Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын долдугаар бага хурлын чуулга уулзалтууд өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Чуулга уулзалтын төлөөлөгчдийн нэгдсэн хурал Төрийн ордны Их танхимд эхэлсэн бөгөөд хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал даргалж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж, үг хэллээ. “Монгол Улс сүүлийн хоёр жилд АОХН-ийг даргалахдаа ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг санаачилж, байгууллагыг институтчилах үйл хэрэгт том алхам хийлээ. Мөн ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд бүс нутаг болоод өөрийн улсдаа олон ажлыг хийж өнгөрүүлсэн юм. Бидний тэргүүлсэн хоёр жил шувтарч, дараагийн улс Эль Сальвадорт шилжинэ. Хэдийгээр бидний даргалах ажиллагаа дууссан ч ардчиллыг дэлгэрүүлэх үйл хэрэгт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн юм. Энэхүү нээлтийн ёслолын дараа Парламентчдын, Эмэгтэйчүүдийн, Иргэний нийгмийн, Залуучуудын, Бизнесийн ардчилалын чуулга уулзалтууд эхлэх юм.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна