Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011 оны долдугаар сараас эхлэн даргалж байгаа тул уг нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Харин энэ хуралд дэлхийн 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгаа. Хурлыг угтаж нийслэлийн хот тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотын төвийн зам талбай, ногоон байгууламжуудыг цэвэрлэх, сэргээн засах ажлыг ёстой л “пижигнүүлсэн”. Нэг зам засах гэж зунжингаа юм болдог нөгөө нүсэр ажил нэг шөнийн дотор дуусч, бүх гэрэлтүүлгийг солиод зогсохгүй замын цагаан зураасуудыг хүртэл угааж, цэвэрлэсэн. Харин энэхүү уулзалтыг угтан нийслэл хотынхоо өнгө төрөхийг өөд нь татах гэж хэрэндээ л хичээсэн манайхны хөдөлмөр эрхэм төлөөлөгчдөд сэтгэл төрүүлээсэй билээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө