Хүүгийнхээ цогцосыг цүнхэнд нууж яваад баригдлаа

Admin
22 цаг 54 минутын өмнө

Энэ сарын 24-ны өдөр Английн Dailymail өдөр тутмийн сонинд Хятадын Anhui хотын Quqiu гэх газарт амьдрах Ян Чень, Лин Сүн гэх эхнэр нөхөр хоёр 2 настай охин Ли-г Шүлхий өвчиний улмаас нас барсан хэмээн Hefei Эмнэлэгийн цогцос хадгалах газраас хүүхдийн цогцсыг аялалын цүнхэнд хийн авч гарчээ.

 

Эхнэр нөхөр хоёр охиныхоо цогцосыг аван орон нутгийн автобусанд 2 цагийн турш зорчин нутагруугаа буцах бодолтой байжээ. Гэвч автобусны зорчигчдын аюулгүй байдлын хяналтын албаныхан тэдний цүнхийг нээж үзэн дотор нь нас барсан 2 настай хүүхэд байгааг илрүүлсэн байна. Шалгалтын үеэр эцэг болох Ян Чень нь бидний амьдралын нөхцөл байдал хэцүү байгаа энэ үед авс хийлгэх бас шарил зөөдөг тэрэг дуудахад маш их мөнгө хэрэгтэй болно. Тиймээс л ийм арга хэрэглэхээс өөр арга байсангүй гэж мэдүүлжээ. 

 

Тэрээр бид цогцосыг сайн нуусан, Автобус компаний шалгалтаар ийм талд тайван бус байдлыг үүсгэсэн боловч шалгаагүй байсан бол бусад зорчигчид ч мэдэхгүй байх байсан хэмээн гомдоллосон байна. Юутай ч тэд ямарч торгуульгүй суллагдсан боловч эцэст нь нутаг руугаа буцах 2 цагийг хувийн таксигаар явхаар шийджээ. Хяналтын албаны төлөөлөгчийн хэлснээр цогцсыг гэрлүүгээ зөөвөрлөх боломжтой ч ийм байдлаар уут саванд баглаад нийтийн тээврээр зөөвөрлөх нь хууль бус гэжээ.