Н.Энхбаяр түүхийн үнэт бүтээлүүдийг гадаадад худалджээ


Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүхийн үнэт бүтээлүүдийг гадаадад худалдсан байна. 

Тодруулбал,  1994 онд Н.Энхбаяр Соёлын сайдаар ажиллаж байхдаа Богд хааны музей, Чойжин ламын сүм музей, Үндэсний түүхийн музей, Улсын төв номын сангаас нийт 115 ширхэг түүхийн ховор үзмэрийг цуглуулж, АНУ-ын Сан Франциско хотын Азийн түүхийн музейд “Монголын сэргэн мандалт, Чингис хааны өв” үзэсгэлэнд оролцуулахаар мэргэжилтэн Ононгийн Мичидэд хариуцуулан явуулсан байна. Тухайн үед Монгол Улсын хилээр 155 үзмэр гарсан нь Гаалийн ерөнхий газарт бүртгэгдсэн байдаг бөгөөд эдгээр үзмэр, ховор бүтээлээс 96 нь 2000 оны эхээр Монгол Улсад буцаж ирсэн. Буцаж ирсэн 96 үзмэр, ховор бүтээлд дахин шинжилгээ хийлгүй орхигдуулснаас үзвэл дээрх эд зүйлс солигдсон байх магадлалтай юм.

Дээрх үзмэр, ховор эд зүйлсийг хариуцан АНУ руу авч явсан, тухайн үеийн Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ононгийн Мичид нь Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн төрсөн дүү бөгөөд өдгөө тэрбээр АНУ-ын 124 Topaz CT Hercules, CA. 5248 Claremont AVE#22 Oakland, CA хаягт оршин сууж байна.