УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын твиттер хуудсандаа бичсэн зүйлийг үзвэл өнөөх алдарт "Алтанхуягийн 17 тэрбумын авилга" хэмээх УИХ-ын чуулганы танхимд чих халууцуулж байсан мэдээлэл бололтой.
Ах дүү хамаатан саднаараа нийлэн улсын хэдэн сая доллараар хэмжигдэх нүүрсний гэрээг жирийн нэгэн барилгын засал чимэглэлийн компанийн нэр дээр авсан гоомой явдлын дуулиан гараад байгаа юм. Өглөө нь нэг компанийг 1 сая төгрөгөөр аваад орой нь 1 тэрбумын үндсэн хөрөнгөтэй болчихсон ёстой гүлдийчихсэн сууж байдаг нь Алтангадас ганцхан хүнд харагдаж чиг заасан гэлтэй юм болжээ.
Түүгээр дуусалгүй ердөө хэдхэн хоногийн дараа 17,000,000,000 тэрбум төгрөгийн нүүрс Хятадруу зөөх тендерт ялаад бүүр ч хаданд бус одонд гарсан сурагтай. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч гэсэн энэ тухай чуулганы танхимд асуусан боловч Алтанхуяг хариулалгүй тойроод гарсан бөгөөд үгүй хэмээн няцаагаачгүй орхисон сэдэв юм.
Энэ бүх бизнесийн амжилтуудын цаана Алтанхуягийн ах дүү төрөл төрөгсөд нарийн тодруулвал ерөнхий сайдын авгайн сүлжсэн авилгын асар том тор явж буй мэт харагдах юм. Хуучин авгайн дүү нь Засгийн газрын дэд дарга боллоо л гэнэ тэр нь эрчээрээ Эрднэс Таван Толгойн ТУЗ-ын дарга боллоо л гэнэ ТУЗ-ын даргын авгайн "GobiPowr" хэмээх компани ялаад явсан нь МАН-ын бүлгээс гаргасан ажлын хэсгийн хараанаас гарч чадалгүй баригдсан юм байна.
Идсэн ууснаа намын нөхөддөө хэрхэн яаж тайлбарлах нь ирэх чуулгануудаар тодорхой болох буйзаа!!!


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна