Монгол Улсын дөрвөн иргэн хар тамхины хэргээр өнгөрөгч нэгдүгээр сард Малайз улсад саатуулагдсан билээ. Хэрэгт холбогдсон хүмүүс нь тус улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч буй юм. Монголын иргэдийг саатуулснаас хойш нэг эмэгтэйг нь сулласан бол нөгөө гурван иргэнийг саатуулсан хэвээр байна. Тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал хоёр удаа товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод байсан. Тэгвэл маргааш буюу энэ сарын 24-нд Малайзад тэдний хэргийг хянан хэлэлцэхээр болжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр монгол оюутнуудын амьдардаг байрнаас мансууруулах төрлийн бодис олдсон учир ийнхүү саатуулжээ. Харин оюутнууд өөрсдийнх нь хэрэглэж, эсвэл хадгалж байсан зүйл биш гэж мэдүүлсэн байна. Тэдний амьдардаг байрнаас олдсон хар тамхи, мансууруулах төрлийн бодис ямар замаар ирж, хэн хадгалж байсныг шүүх хурлаар тогтооно.
Гадаад харилцааны яамнаас энэ хэрэгтэй холбогдуулан албаны хүн томилж, Малайз улсад ажиллаад шаардлагатай эрх зүйн туслалцаа авах асуудлаар өмгөөлөгчтэй уулзсан байна. Монгол Улсаас Малайзад Элчин сайдын яам байхгүй. Тиймээс Тайландын Банконг дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан харилцаж байгаа аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө