Филиппин улсад байхдаа охин Ч.Тэргэлсарыг аваад сураггүй болсон гэх Монгол Улсын иргэн Т.Аятунгаагийн нөхөр Чарлыз Эдвард Эрген Красни өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Филлипин улсын хилээр гарч явсан талаар албаныхан мэдээлсэн. Харин охин Ч.Тэргэлсар нэртэй хүн Филиппиний хилээр гараагүй гэж байв. Тэгвэл сүүлд авсан мэдээллээр Т.Аятунгаагийн хүүхдийн эцэг Чарлыз Эдвард Эрген Красни Швейцарийн холбооны улсад амьдарч байгаа, охин Ч.Тэргэлсарыг асран халамжлах гэрээг баталгаажуулахыг хүсч буйгаа тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд уламжилсан байна. Мөн тэрээр охин Ч.Тэргэлсарыг Сент Киттс ба Невис гэх арлын жижиг орны иргэншилтэй болгожээ. Тиймээс Монгол Улсын иргэн Ч.Тэргэлсарыг ээжийнх нь /Т.Аятунгаа/ зөвшөөрөлгүй өөр улсын иргэншилтэй болгосон асуудлыг холбогдох албаныхан нягтлах юм байна. Цаашдаа Ч.Тэргэлсарыг эх оронд нь авчрахад тодорхой арга хэмжээ авахаар хуульчид хөлсөлж, охиныг олох ажлыг эрчимжүүлж эхэлсэн талаарх мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас өглөө.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна