Олон нийтийг түгшээж буй үхлийн аюулт шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдвар Хятадын нийслэл Бээжин хотод илэрсэн байна. Хятадын нийслэл Бээжин хотод шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдвараар хүн өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Синьхуа агентлаг өнөөдөр мэдээлжээ.
Хятадын албаныхны мэдээлснээр Бээжин хотод энэхүү үхлийн аюултай вирусын халдвараар долоон настай хүү өвчлөөд байгаа бөгөөд түүний бие маш муу байгаа юм байна. Одоогоор түүнийг Бээжин хотын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Ийнхүү Хятадад өнгөрсөн гуравдугаар сард шувууны томуугийн шинэ төрийн “H7N9” вирусын өсвөрийн халдвар илэрснээс хойш нийт 44 хүн өвчлөж, 11 хүн нас бараад байгаа юм байна. Хятадын нийслэл Бээжин хотод шувууны томуугийн шинэ өсвөрийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэхээс өмнө зүүн хэсгийн Жэзян, Аньхуй, Жянсу болон Шанхай хотуудад уг өвчний халдвар гараад байсан билээ.
Үүний зэрэгцээ Хятадын Засгийн газраас шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдварын тархалтын талаарх цуурхлыг хяналтандаа авч, олон нийтийг түгшээхээс сэргийлэх үүднээс өвчлөл бүртгэгдээгүй газарт халдвар гарсан талаар интернэтээр худал цуурхал тараасан гурван хүнийг баривчлан 10 хоног хорих шийтгэл оногдуулаад байгаа аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө