Аав, ээжийн амин эрдэнэ болж хорвоод мэндэлсэн бяцхан охинд гэрэлт ирээдүй бэлэглэе


Хорвоод мэндлээд дөнгөж 11 сар болж байгаа Энхболд овогтой Буянхишиг  хүнд өвчин тусчээ. Тэрбээр тунгалагын булчирхайн зогсонгшил, судасны нарийсал гэх оноштой. Уг өвчинөөр өвдөж байсан тохиолдол өмнө нь  монголд гарч байгаагүй аж. Тиймээс уг өвчинийг манай улсад эмчилдэггүй бөгөөд охины гэр бүлийнхэн Энэтхэг улсад эмчлүүлэхээр болоод байгаа юм байна. Охины эмчилгээний зардал 40 сая төгрөг болох бөгөөд ар гэрийнхэн нь сайхан сэтгэлт ард түмнээсээ тусламжийн гараа сунгаж, мөнгөн тусламж үзүүлэхийг хүсч манай сайтад хандсан юм.
Аав, ээжийнхээ амин эрдэнэ болж, гэрэлт хорвоод мэндлээд хүнд өвчин тусч, өдөр хоногийг өвчин гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг зовлонтой тэмцэн өнгөрүүлж буй бяцхан охинд туслахыг халуун сэтгэлт монгол түмнээсээ хүсэе.
Хандивын данс: Хаан банк 5585482333
Утас 89987235, 89196955