“Sweetymotion” хамтлаг олз омогтой явна

Admin
2 цаг 7 минутын өмнө

Оны өмнөхөн 15-н жилийнхээ ойг “АСА” циркэд бут авсан “Sweetymotion” хамтлагийнхан сүүлийн үед нам жимхэн байх болсон. АНУ-руу зорчсон хамтлагийн охид эх орондоо ирэхдээ шинэ уран бүтээлээрээ сонсогчдыгоо баярлуулахаар зэхээд байгаа гэнэ шүү. Охидын хамтлаг дундаасаа ур чадвараараа эрхгүй ялгардаг  “Sweetymotion”-ынхны энэ удаагийн уран бүтээл нь шинэ тэсрэлт болох сурагтай.