Монголд утаагүй зуухны дэлбэрэлт гэж хэлж болохоор галын аюул нүүрлээд байна. Хэдэн жилийн өмнөөс Улаанбаатар хотын утааг бууруулах зорилт тавин MCS шахааны дор “Төслийн утаагүй зуух” хэрэгжүүлж эхэлсэн. Анх гарсан даруйдаа хороодоор дамжуулаан иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэгдэж байсан ч энд тэнд дэлбэрлээ, шатлаа гэсэн яриа гарахад нэг их ойшоолгүй өнгөрөөж байсан ч сүүлийн үед эрдэнэт хүний амь насыг авч одоод байна. Анх гарсан даруйдаа л долоон буудалд зуух дэлбэрээд гэр юу ч үгүй болтлоо шатчихлаа гээд л зурагтаар иргэд ярьж байсан ч амийг нь хамхиулж дөнгөсөн. Учир нь хүний амь нас эрсдээгүйгээс тэгээд ч өөрсдийн халаасалсан хэдэн төгрөгний булхай хамаагүй эрт илэрчих гээд байснаас.
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 6-ны орой 22.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороод төслийн зуух дэлбэрч иргэн Д.Бат-Очир болон бага охин нь хүнд гэмтэж, харин түүний хүргэн хүү нь нас барсан хэрэг гарсан. Харин уг дэлбэрэлтийг ч мөн адил “Иргэний буруу ашиглалтаас болж, утаагүй зуух дэлбэрсэн” гэх дүгнэлт гаргаад байгаа юм. Энэ мэтчилэн хүний амь насыг бизнесийн ашиг орлогын золиос болгож болохгүй мэт. Ирээдүйд ч үүгээр зогсохгүй олон хүн эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирч болзошгүй болоод байгаа юм.
Эх сурвалж: www.news.mn
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө