Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөрөвдүгээр сарын 6 буюу хагас сайн өдөр Бурхан Халдун ууланд гарахаар явсан билээ. Гэвч Ерөнхий сайд одоо болтол ямар ч сураггүй болоод байна. Үнэн хэрэгтээ түүнтэй хамт явсан аяллын багийнхантай холбоо тасраад байгаа гэсэн үг. Харин түүний хойноос хотоос эрлийн баг гаран ажиллаж байгаа юм байна. Ямартай ч Багануурын эмнэлгийнхэн шөнөжингөө бэлэн байдалд ажиллажээ.
Үе, үеийн төрийн тэргүүнүүд Бурхан Халдун ууланд гарч хиймороо сэргээдэг уламжлалтай. Энэ дагуу 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү ууланд гарч хиймороо сэргээх гэсэн боловч сураггүй болоод байгаа нь энэ. Ерөнхий сайдын хувьд энэ сарын 6-нд Бурхан Халдун ууланд гараад буух төлөвлөгөөтэй байсан ч бүтэн нэг хоног холбоо тасраад байгаа юм. Харин эрлийн багийнхан Ерөнхий сайдыг хайх ажлаа үргэлжлүүлж байгаа аж.
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье