Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн дээвэр Эверестийн оргилд хүрсэн анхны монгол уулчин Готовдоржийн Өсөхбаяр Хойд туйлыг зорих их аялалдаа мордлоо. Тэрбээр өнөөдөр өглөө үүрээр эх орноосоо мордсон бөгөөд Москвагаар дамжин Норвегийн нийслэл Осло хотноо очих юм. Тэндээс Норвегийн хамгийн хойд захад орших Лонгиэрбайн хэмээх жижих хотод очиж, дөрөвдүгээр сарын 7-нд Хойд туйлын аялалд хамт явах багтайгаа нэгдэх ажээ. Ингээд багийнхны хамт тус хотод гурав хоногийн турш бэлтгэл хийгээд дөрөвдүгээр сарын 10-нд аяллаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Цаг агаарын байдал тогтуун, аялалд тохиромжтой байвал дөрөвдүгээр сарын 23-нд аяллаа дуусгаж, Хойд туйлын 90 градуст хөл тавих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Монгол хүн анх удаа Хойд мөсөн далайг туулж, дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөргийн 90°-т хүрнэ гэдэг бол түүхэн аялал. Цэнхэр гаригийн цаст зулайд Монгол хүн хөл тавих анхны аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бол Ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төв ажиллаж буй юм. Түүнчлэн “Мобиком” корпораци, “Мах импекс” компани, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл дэмжиж ажиллаж байна.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргил Эверест, Хойд Америкийн ноён оргил МакКенли, Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирч байв. Хойд туйлд хамгийн анх 1908 оны дөрөвдүгээр сард АНУ-ын иргэн Фредерик Алберт Кук хүрч байсан бол өнөөдрийг хүртэлх хугацаанд Хойд өргөргийн 90°-т очсон нь албан ёсоор бүртгэгдсэн 240 орчим хүн байдаг ажээ.
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье