“Оюу толгой”-н гэрээний талаар их л пээдгэр байсан УИХ-ын дэд дарга С.Баярцогт сүүлийн хэдэн хоног “шалдаа буугаад” байгаа. Нууц данс нь ил болж, эх орноо Хятадынх болгоод авсан тэрээр сарын өмнөхөн улс төрийн намуудын удирдлагуудыг төрийн ордноо хүлээн авч уулзсан юм. Парламентын гадна байгаа "жижиг" намуудын удирдлагатай санал солилцох байсан ч УИХ-ын дэд дарга маань “ам руугаа алгадуулаад” авсан.Учир нь уригдаж ирсэн намуудын дарга нар түүнд хандсан шүүмжлэл тун их байсан бөгөөд МУНН-ын дар¬га Б.Батболд "Баярцогтоо чи ингэж суух хүн биш шүү. Чи энэ суудалд байх хэрэггүй. Чи шоронд орчихсон байх ёстой. Улсын мөнгө идсэн чинь үнэн шүү. Энд ингэж суугаад иймэрхүү зүйл ярих хүн биш" хэмээн нэлээд бухимдаж байсан удаатай. Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг чанаргүй хийсэн зэрэг олон асуудалд буруутгаж байсан ч эрхэм гишүүн маань том толгойлж, олон хүмүүсийн шүүмжлэлийг тоохгүй явсны гай нь ийнхүү асуудалд оруулж байх шиг. Ёстой л өндөрт нисэх тусам унахад илүү өвддөг гэдэг шиг болж байна даа.
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье