Сайн кино хийхэд хамгийн нэгдүгээрт сайн зохиол, хоёрдугаарт сайн зохиол, гуравдугаарт сайн зохиол гэдэг. Тэгвэл Монголын киночдыг нийгэмд танигдах, хүлээн зөвшөөрөгдөх сайн бүтээл төрүүлэх боломжийг олгож яваа сайн зохиолчдын нэг бол яах аргагүй Д.Төрмөнх. Тэрээр1990 оны Монголын ардчилсан холбооны анхны гишүүдийн нэг болоод ч тэр үү их чөлөөт үзэлтэй, задгай сэтгэдэг нэгэн. 1995 онд ардчилсан нэвтрүүлэг хийсэн гэдэг шалтгаанаар Үндэсний телевизээс халагдаж, “Товч толь” нэвтрүүлгийнхээ нэрээр сонин гаргаж байсан тэрээр Бельгийн найруулагч Петер Бросенстэй хамтран “Талын хот”, 1998 онд “Нохойн орон” киног бүтээсэн нь дэлхийн кино наадмуудаас 23 тэргүүн, дэд шагнал хүртсэний 9 нь Гранпри шагнал байсан гэдэг. Тэр цагаас хойш 15 жил өнгөрсөн ч хэн ч түүнтэй ойртож чадсангүй. Монголын кино урлагт одоогоор ийм хэмжээний амжилт үзүүлсэн кино төрөөгүй л байна.
Д.Төрмөнхийн зохиол“Бодлын хулгайч” кино 2012 оны “Academy awards” кино наадмаас оны шилдэг кино зохиолын шагнал хүртсэн бөгөөд тус кино 6 номинацид нэр дэвшсэнээс 6 шагнал хүртэж оны шилдгийн шилдэг кино бүтээлд олгодог Гранпри хүртсэн билээ. “90саяын” Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэн зохиолыг нь бичсэн тус киног урлаг судлаач, шүүмжлэгчид “Монголын кино урлагийн нэн шинэ үеийн түүхэн хөгжлийг тодорхойлох, нэгэн үед гарч буй монгол кинонуудтай харьцуулшгүй бүтээл боллоо” гэж дүгнэж байв. Үүний дараа Д.Төрмөнхийн зохиол бүр нь нийгэмд, киночдын дунд жинхэнэ утгаараа хүлээлт үүсгэдэг болсон гэхэд болно. Хамгийн сүүлд тэрээр эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй “Лардьма” киноны хүчтэй баг, чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа нь мөн л нийгэмд шуугиан тарьсан сайн бүтээл болох төлөвтэй.
ДэвидТротиерийн “Кино зохиолчдын библи” номыг монгол хэл дээр орчуулан гаргахдаа тэрээр “Бүгдээрээ холливудыг эзэлье. Бүтээлээ Холливудын зиндаанд бичье” хэмээн уриалжбайсан. Монголын кино урлагт олон жил хүчин зүтгэсэн түүний туйлын хүсэл бол яах аргагүй Холливуд. Тэгвэл нийгэмд кино урлагийн шинэ үеийн түүхэн хөгжлийг тодорхойлох бүтээлүүдээрээ шуугиан тарьж байгаа зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх өөрөө энэ мөрөөдөлд тун ойрхон хүн билээ. Монголын кино урлагийг Холливудад хүргэх их холын бодол түүний сэтгэлд дараатай яваа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Одоо тэрээр “ Усны гудамж “ нэртэй 30 анги киноны зохиол бичиж сууна. Тэрээр нэгэнтээ миний бичсэн үгээр Том Круйз ч юм уу Брэд Пит ярих цагийг би мөрөөддөг. Тэд нар биднээс мөнгөөрөө нэр хүндээрээ л илүү байх гэж ярьсан байдаг.
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв