Топ модель Д.Пүрэвсүрэнг ямар жүжигчин гэдэг юм... хэмээн шүүмжлэх хүмүүс захаас аваад олон ч найруулагчид түүнийг сонгосоор л байгаа. Тэрээр “Чамайгаа алдмааргүй байна”, “6-р сар минь баяртай”, “Би эр хүнд хайртай”, “Миний хайрыг хүлээ”, “Нэг л уучилъя” жүжгүүд, “Цасан охин”, “ Боолын гэрээ”, Гоёлын даашинз”, “Мөнгөний гахай”, “Амьдрал төсөл” зэрэг уран сайхны кинонуудад тоглоод амжсан. Зарим нь түүнийг жүжигчнийх нь ур чадвар гэхээсээ байнга олны анхаарлын төвд байдаг болохоор сонгодог байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ зоосны нөгөө талд ганц хоёр дуу дуулсан болж оромддог дуучин нэртэй нөхдүүд хүндтэй гавьяа шагналдаа багадаж явахад Пүүжээ шиг хийсэн зүйлтэй, ярих уран бүтээлтэй хүнд СТА ч байхгүй байна хэмээн дэмжих хүмүүс олон байдаг юм билээ.
Тэгвэл хоёр дахь амьдралаа эхлүүлж, хоёр дахь охиноо төрүүлээд байгаа топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн “Ларьдма” хэмээх содон нэртэй киногоор үзэгчдийн өмнө дахин гарах гэж байгаа. Гэхдээ Монголынхоо хамгийн сайхан залуутай гэр бүл болж, аз жаргалтай амьдарч байгаа хэмээн бардамхан ярилцлага өгч байсан тэрээр өнгөрсөн амьдрал руугаа эргэн өнгийхөөр шийдсэн бололтой. Учир нь, тун удахгүй дэлгэцэнд гарах гэж байгаа, түүний гол дүрд нь тоглосон “Ларьдма” киног топ Пүүжээгийн өнгөрсөн амьдралаас сэдэвлэн хийсэн гэнэ. Тиймээс зохиолч Д.Төрмөнх топ Пүүжээтэй тохиролцон амьдралаар нь зохиол бичихээр ятгаж, бусад уран бүтээлчид түүгээр нь сенсаацлах гэсэн үү, эсвэл Пүүжээ нэгэнт өнгөрсөн амьдрал руугаа эргэн гар дүрж, ашиг олох гэж байна уу гэсэн хоёр үзүүртэй зүү шиг асуултууд гадуур тэнэж байна.
Дэлхийн кино урлагийн түүхэнд одууд өөрийн амьдралаас сэдэвлэн кино хийдэг хэлбэр түгээмэл байдаг. Хэрвээ “Ларьдма”-г топ Пүүжээгийн амьдралаас сэдэвлэсэн гэх дээрх шум үнэн бол алтны магнат, топ бүсгүй хоёрын амьдралаа холбосон, салсан тухай гээд олны дунд жиг жуг хийдэг олон зүйлийг уг киноноос харах бололтой. Бас урлагт жүжигчнийг бүтээсэн дүрээр нь нэрлэн алдаршуулдаг жишгээр топ Пүүжээ нэрээ “Ларьдма”-гаар мөнхлөх сурагтай. Тэгэхээр түүнийг энэ кинонд тоглох гэхээсээ өөрийнхөө амьдралыг харуулсан гэдэг нь үнэний ортой ч юм шиг. Эл киног жүжигчин, найруулагч Б.Навчаа гардан хийж байгаа. Тэрээр мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байснаас болж нөхрөөсөө салсан гэдэг. Тэгэхээр нөхрөөсөө салсан хоёр эмэгтэй гар нийлж “Ларьдма”-гаар эрчүүдийг үгүй хийхээр шийдсэн бололтой.
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв