Б.Сарантуяагийн үзэсгэлэн нээгдлээ


Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа хөл тавиад 27 жил болжээ. Тэрээр уг ойдоо зориулан өнөөдөр 12,00 цагт “BLUE MOON”-ын арт галерейд  "Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ.Т үүний урлагтай холбосон 27 жилийн амьдралынх нь тухай өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 7-нд олны хүртээл болох аж. Ийнхүү та бүхэндээ үзэсгэлэнгийн нээлтээс хүргэе.