Ш.Алтантуяагийн хэргийг 6-р сард хэлэлцэнэ


Малайзад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шийдвэрлэлтийн талаар Монгол Улсын ГХЯ-ны Консулын газраас мэдээлэл хүсчээ. Мөн энэ асуудлаар холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгууллагдсаныг Малайзын талд мэдэгдэж, хохирогчын ар гэрээс тавьсан хүсэлтүүдийг уламжилсан байна. Малайзын тал шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох боломжгүйг тайлбарлаад хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ оны  зургадугаар сард хийх урьдчилсан товтой байгааг дуулгажээ.  


Түүнчлэн Ш.Алтантуяагийн хэргийн өмгөөлөгч Карпал Сингк-тэй манай улсын Консулын газрын төлөөлөл уулзаж хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, талийгаачийн эцгийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх асуудлыг түргэтгэх, өнчин үлдсэн хүүхдэд хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, талийгаачийн шарилын үлдэгдлийг авахад туслалцаа хүссэн байна. Өмгөөлөгч Карпал Сингк эрүүгийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг тухайн хэрэгт сэжигтнээр холбогдсон цагдаагийн хоёр офицер давж заалдсан тул хэргийг шийдвэрлэх ажиллагааг удааширч, хохирогч С.Шаарийбуугийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх боломжгүй хүлээгдэж байгаа” гэжээ. Түүнчлэн талийгаачийн хоёр хүүхдэд тусламж үзүүлэх асуудлыг Төрийн бус байгууллагаар дамжуулан тавих, шарилын үлдэгдлийг буцаах асуудлыг өмгөөлөгчийн хувьд өөрөө зохицуулж болохоо мэдэгдсэн байна.