Солонгосын хойгт өнгөрсөн бямба гаригаас хойш дайны цэрэгжилтийн бэлэн байдал зарлагдаж, байдал эгзэгтэй болсон энэ үед АНУ-ын зүгээс БНСУ-тай хамтран хийж буй “Foal Eagle” цэргийн сургуулилтанд дахин үл үзэгдэх технологиор бүтээсэн “F-22” сөнөөгч онгоцнуудыг илгээсэн тухай “CBS” мэдээлжээ.
Үүнээс өмнө өнгөрсөн пүрэв гаригт АНУ Өмнөд Солонгостой хийж буй цэргийн сургуулилтанд үл үзэгдэгч “B-2” бөмбөгдөгчөөр зэвсэг тээвэрлэсэн. Харин үүнээс хоёр хоногийн дараа Хойд Солонгосын зүгээс БНСУ болон АНУ-ын эсрэг дайны цэрэгжилтийн бэлэн байдал зарлаж, хоёр орны хилийн бүсэд ямар нэгэн зэвсэгт өдөөн хатгалга нь шууд томоохон хэмжээний тулаан буюу цөмийн дайнд хүргэхийг хатуу анааруулаад буй юм.
АНУ-ын армиас хийсэн мэдээллээр Америк “F-22” сөнөөгч онгоцнуудыг Япон улсаар дамжуулан Өмнөд Солонгос улс руу нэвтрүүлжээ.
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье