“1990-ээд оны үед ноёлож байсан улстөрийн замбараагүй байдал нийгмийн дээд давхаргад янз бүрийн зальхай амьтдыг гаргаж ирсэн. Гэвч нийгэм өөрөө тэднийг эргүүлээд залгисан” гэх хатуу бөгөөд үнэн үгийг ОХУ-ын улстөр судлаач Федор Лукьяновын хэлсэн байдаг юм. Энэ үг манай улсад, тэр тусмаа хуулийн цоорхойгоор хуруугаа оруулж, аливаа зүйлийг хийж бүтээхдээ зөвхөн өөрийнхөө эрх ашгийг урд нь тавьж, эргэн тойронд байгаа хүмүүс, эх орноо ашиг хонжоо олох хэрэгсэл болгон харж ирсэн хэсэг бүлэг луйварчдад хамаатай. Үнэхээр халаасны өрөө хөлслөгчөөс эхлээд хагартлаа баяжсан нөхдүүдийн хуудуутай үйлдэл өдгөө ил болж шил дараалан “Аавынх” руу ачигдаж байгаа нь луйварчдыг нийгэм өөрөө ЗАЛГИЖ эхлээд байна гэсэн үг.
Тэгвэл энэ удаа “залгигдаж” эхлээд байгаа албан тушаалтнаар АН-ын гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр тодорлоо. Түүний булхайтай үйлдэл, буруу шийдвэрийг хэвлэлээр чамгүй бичиж байсан боловч үгүйсгэсээр ирсэн тэрбээр камерын дуранд ийн өртжээ. “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын зөөлөн сэнтийд тухлан мөнгө өнгөөр асуудлыг шийдэж, нутгийн иргэдийн толгой дээр гараад суучихсан гэгддэг тэрбээр Авлигатай тэмцэх газар /АТГ/, Улсын мөрдөн байцаах газраар /УМБГ/ гүйдэлтэй болсон нь түүний увайгүй булхай илэрч асуугдаж, хоргоогдож байж мэдэх юм. Түүнийг ямар хэргээр байцаагдаж байгааг бид сурвалжлан эргэн хүргэх болно. Юутай ч энэ удаа түүний АТГ болон УМБГ-аас гарч ирж байгаа болон орж байгаа фотог нийтэллээ. Энд дарж “Масктай матар”-ыг уншина уу.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа