Хардалт, уурын мунхгаас болж эхнэр, хадмынхаа гэр бүлийн гишүүдийг хүйс тэмтрэхийг завдсан аймшигт хэрэг өдгөө ч хэвлэлийнхний, олон нийтийн анхааралд байна. Хүргэн нь хадмынхаа гэрт ирж, “Хамтдаа дуусъя” хэмээн шатахуун цацаж, гал тавьсан хэрэг гуравдугаар сарын 20-ны шөнө гарч, нэгэн гэр бүлийн амьдрал, хувь заяа орвонгоороо эргэжээ. Дөрвөн хүүхэд, хань ижилтэйгээ амар тайван амарч байсан н.Дашчойнхор гуай “араатан” болж хувирсан хүргэнийхээ балмад үйлдлээс болж хорвоог орхилоо. Бага охин, хүү нь ч мөн бурхны оронд морджээ. Талийгаачид бүгд 95 хувийн түлэгдэлттэй байсан тул шархаа даагаагүй. Харин биеийнх нь 65-85 хувь нь түлэгдсэн ээж н.Эрдэнэцэцэг, том охин, хүүгийнхээ хамт өдгөө үхэлтэй тэмцэж байна. Хайртай хүмүүс нь нүдний өмнө өдөр алгасалгүй амьсгал хурааж буй харж, мэдэрч буй тэдний түлэгдсэн шарх бус зүрхний шарх сэдэрч, сэтгэлийн тамирыг тасалж буй нь мэдээж.
Өнөр өтгөн гэр бүлийг хүйс тэмтрэхийг хүссэн н.Наранбаатар гэгч “Эмч ээ, өвдөөд байна” гэж шархаа тэвчилгүй орилж, өдгөө Түлэнхийн төвийн орон дээр цагдаагийн хяналтад тарчилж байна. Цагдаа нар түүнийг хүний амь нас зориудаар хөнөөх гэсэн гэмт хэрэгтэн гэхээс илүүтэйгээр “Амийг амиар гэх вий” гэхээс сэрэмжлэн өндөржүүлсэн хамгаалалтад авчээ.
Н.Наранбаатарт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт үргэлжилсээр. Эх сурвалжийн мэдээлснээр “Хохирогч, сэжигтнээс одоогоор байцаалт аваагүй. Харин хэрэгтэн н.Наранбаатарыг аль шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан бэ гэдгийг шалгаж эхэлсэн. Шатахууныг ил амсартай саванд худалдаалахыг хориглосон байдаг. Хэн нэгэн шатахуун түгээгчийн алдаа гэмт хэрэгтний башир аргаа хэрэгжүүлэх хэрэгсэл болсон байгаа юм” гэв.
Ямартай ч орхин одсон аавынхаа гал голомтыг үргэлжлүүлэн бадрааж, үр хүүхдэдээ түшиг болохын тулд үхэл гэгчтэй тулалдан, амьд үлдээсэй гэж залбиръя.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана