Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдаалахыг завдсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар 3-4 дүгээр зэрэглэлийн түлэгдэлтэй биеийн байдал нь туйлын хүнд байна. Түлэнхийн хамгийн өндөр зэрэглэл нь дөрөв бөгөөд ийм хэмжээний түлэгдэлтэй хүн шууд нас бардаг аж. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад сахилгын камерт гал гарсан улмаас ийнхүү түлэгдэжээ. Баттай эх сурвалж буюу өөрийнх нь хэлснээр бол түүнийг усанд орохоор явж байхад нь нэгэн удаан хоригдсон хоригдол “бидэнтэй хамт усанд орохгүй яасан юм” хэмээн толгой уруу нь хоёр ч удаа цохиод авчээ. Харин түүний хариуд Баавар “миний найз яаж байна” гэж хэлэхийн завсарт хоёр харгалзагч ирээд ямар ч үгийн солиогүй хоёр гарыг нь ард нь гавлаад, хөлийг нь дөнгөлөөд сахилгын өрөөнд хийжээ. Монгол Улсын хуулиар бол гавлаж дөнгөлнө гэж байдаггүй бөгөөд эрүү шүүлт болох энэ аргыг ШШГЕГ дотоод журам гэдгээрээ зохицуулдаг ажээ. Энэ явдал бол гуравдугаар сарын 22-ны орой болсон аж. Харин түүнийг сахилгын камерт нэг хоносны маргааш буюу гуравдугаар сарын 23-ны 12 цагийн орчимд чухам хаанаас бүү мэд гал гарч, улмаар хамаг хувцас нь шатаж дуусаад биеэнд нь наалдаж, маш хүнд түлэгдсэн байна. Энэ хооронд гартай гавтай, хөлдөө дөнгөтэй Баавар “Гал гарч байна, амь авраарай” хэмээн 25-30 орчим минут хашигарч байхад тус хорих ангийнхан ямар ч тусламж үзүүлээгүй. Ийм урт хугацааны туршид амь тэмцэн хашигарч байхад тусламж үзүүлээгүй нь хэний ч сонирхолыг татна. Түүнээс биш сахилгын камерт сэжигтнээр хоригдож байгаа хүнийг хамгийн өндөр хяналтад байлгадаг. Тэгээд ч урьдчилан хорих төвийн өрөө бүр хяналтын камертэй, тэнд хүн шатаж, 30 орчим минут амь тэмцэн хашигарч байхад бүү хэл өчүүхэн төдий хөдөлгөөн чимээ гарахад л мэдэж байх ёстой. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ