Ази тивд хоккейгоор зэрэглэл доогуур орнууд өрсөлддөг “Challenge Cup-2013” тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр Кувейтийн багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө /Монголын цагаар 14.30 цагт/.
2008 оноос эхлэн жил бүр зохиогдож эхэлсэн тус тэмцээнд 10 улсын баг оролцож байгаагаас манай хоккейчид В хэсэгт Энэтхэг, Макао, Хонгконг, Сингапур улсын багуудтай нэг хэсэгт багтан өрсөлдсөн юм. Ингээд манай хоккейчид хэсэгтээ Энэтхэг (20:0), Макао (6:1), Сингапур улсын (3:2) багийг хожиж, Хонгконгийн багт (7:3) хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хагас шигшээд шалгарах эрхийн төлөө тус тэмцээний хоёр удаагийн дэд аварга Тайландын багтай тоглож 5:4-ийн харьцаагаар ялалт байгуулаад байсан ч өчигдөр мөнгөн медалийн төлөө Хонгконгийн багтай тоглож, 4:3-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн юм.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ