“Хамаг Монгол” төсөл эхүүлсэн дуучин Самандын Жавхлан “Хамаг Монгол” дууг ОХУ-ын Халимаг улсын дуучин, жангарч Дима Шараев, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучидтаай хамтран дуулж, “Хамаг Монгол” тоглолтыг Улаанбаатар пласын концертын их танхимд 2 өдөр хийж, цөс их Монголчуудыг огшуулж, цус нэгтэй Монголчуудыг өмөлзүүлсэн билээ. Нэгэн цагт тарж бутарсан Монголчууд эргэн нэгдэхийн бэлгэдэл хэмээн Жавхлан дуучин хэлсэн нь амны билгээр биелж байна. Тархай бутархай Монголчуудыг таршуурын дор Чингис нэгэн цагт хураасан юм, тайзан дээр Жавхлан ийнхүү нэг хураалаа хэмээсэн хөтлөгчийн үг үнэний дуулал шиг санагдах боллоо. Тэрээр төслийнхөө ажлаар хойд хөршийг зорьжээ. Буриад улсын Соёл урлагыг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович Монгол улсын дуучин С.Жавхлан, Чингис Раднаев нарыг хүлээн авч уулзан, баяр хүргэв. Цыбиков Тимур Гомбожапович-д клип болон Улаанбаатар хотод 3 сарын 7,8-нд тавигдсан “ХАМАГ МОНГОЛ” тоглолтыг үзүүлжээ. Тоглолт үзсэн сайд ихэд хөөрөн баясаж, Монгол ахан дүүстэй уулзсандаа ихэд баярлаж байгаагаа илэрхийлж, Буриад улсад “ХАМАГ МОНГОЛ” тоглолтыг бүрэн эхээр нь хийхийг Соёл урлагийг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович дэмжижээ. Ийнхүү “Хамаг Монгол” төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа