“Зөв хүн зөв хөгжил” ТББ-аас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халз мэтгэлцээнд урьж буйгаа өнөөдөр мэдээллээ.
Тэд энэ оны нэгдүгээр сарын 9, 17, хоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчид хандан өнөөгийн манай улсын хөгжил хийгээд цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ил захидлыг илгээсэн байна. Гэвч Ерөнхийлөгчөөс хариу ирээгүй тул ийнхүү дөрөв дэх захидлаа хэвлэлээр дайн, мэтгэлцээнд уриад байгаа нь энэ аж. “Зөв хүн зөв хөгжил” ТББ-ын тэргүүн Б.Буджаргал, -Монгол үндэстэн XX зуунд юу хийж бүтээсэн бэ? XXI зуунд юу хийж бүтээх гээд байгаа юм бэ? Энэ асуудлаар төрийн тэргүүнээс тайлбар авч, мэтгэлцье гэсэн юм. Бид өнгөрснөө үгүйсгэсэн 23 жилийг ардаа үджээ, харин өнөөдөр тэр үгүйсгэсэн нийгмээсээ илүү гарч, илүүг бүтээж чадсан уу? XX зууны түүхээ эргэн нэг харж, XXI зууны Монголоо хэрхэн бид босгох вэ? Гэсэн асуултад Монгол гэдэг айлын эцэг болсон ерөнхийлөгчөөс хариу авах гэсэн юм гэлээ. Тэдний төрийн тэргүүнд илгээж буй дөрөв дэх захидалд -...Хүн төрөлхтний жам ёс бол мэдлэг, хөгжил, дэвшил юм. Үүний эсрэг та Монголын ард түмнийг гуйлгачин, ядуу буурай байлгахыг хүсээд байна уу? Монгол хүн өөрийгөө тэнгэрлэг ард түмний үр сад гэдэгтээ итгэж, бусдаас долоон дор амьдрахыг гутамшиг гэж үздэг. Мөн эх орноо сайн сайхан авч явах хүсэл эрмэлзлэлтэйгээс гадна хүн төрөлхтний хөгжил дэвшил, энх тайвныг хамгаалах хүсэл тэмүүлэлтэй ард түмэн юм. Монгол үндэстэн хөгжин дэвшиж, хүн төрөлхтний магнайд эргэн гарч ирэх нь тодорхой. Би үүнд итгэлтэй байна. Гэтэл та Монгол хүнийг үнэнийг ойлгох чадваргүй, өөртөө итгэх итгэлгүй болгож, он удаан жил үргэлжилж байгаа оюуны терроризмыг таслан зогсоохгүй, харин ч улам дэвэргэж байна. Монгол үндэстэн худал яриа, хуурмаг зүйлээс үнэндээ залхлаа шүү дээ, төрийн тэргүүн минь... гэсэн байлаа. Ямартай ч тэд өөрсдийн энэхүү захидалд хариу авна гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд хэрэв Ерөнхийлөгч мэтгэлцэхээс татгалзах эсвэл хариу өгөхгүй бол тав дахь ил захидлаа илгээхээ хэлсэн юм.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ