Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайгаа хэдийнэ дархалж чадсан “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн сүүлийн үед тун завгүй явна. Учир нь тэдний хамтран гаргасан “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтийн баяр болох “Андгай” хэмээх VIP тоглолт эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах өдөр буюу энэ сарын 18-нд Улаанбаатар ресторанд 19.00 цагаас болох юм. Өнөөдөр тус тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо. Тоглолтын үеэр чадварлаг дуучид маань цомогт орсон дуунуудаа хамтран дуулахаас гадна өөрсдийн хит уран бүтээлүүдээ үзэгч фэнүүддээ өргөн барих гэнэ. Бидний “Андгай” тоглолт олныг алмайруулах болно хэмээн дуучид маань өгүүлж байна. Тэдний Энэхүү цомгийг бүтээхэд МУАЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, СГЗ Ш.Гүрбазар нарын Монголын яруу найраг, хөгжмийн салбарын томчууд хамтран ажилласан байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө